Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар тогтоолоор татан буугдсан Захирагчийн ажлын албаны харьяа Хот тохижилтын газар НӨҮГ, Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Усны барилга байгууламж НӨҮГ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/810 дугаар захирамжаар татан буугдсан Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨҮГ-уудын баримтыг төрийн архивт шилжүүлж авах ажил зохион байгуулж байна.

Архивчдын алдар дууны үг

Шүлгийг П.Рэнжин
Аяыг УГЗ, Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаяр
АРХИВЧДЫН АЛДАР
Төрийнхөө сүлдэнд залбирч
Түмнийхээ төлөө зүтгэсэн
Түүхийн алтан хуудсыг
Тунгааж дээдлэн арвижуулсан
Эх орныхоо сан хөмрөгийг
Эзэн сэтгэлээр нандигнасан
Эрдэнийн ариун өв соёлыг
Эрхэмлэн дээдэлж биширсэн
Дахилт:
Алтан эрдэнийг мөнхөлсөн
Архивчдын алдар дээшээ байг
Алтаар бичигдэх түүхэнд
Амин хүсэл нь мөнх байг
Бичмэл түүхийг хадгалсан
Биндэръяа эрдэмийн түлхүүртэй
Бидний мэргэдийн нандин бүтээлийг
Нандин сэтгэлээрээ хайрласан
Дахилт:
Алтан эрдэнийг мөнхөлсөн
Архивчдын алдар дээшээ байг
Алтаар бичигдэх түүхэнд
Амин хүсэл нь мөнх байг

Онлайн сургалт

hicheel

Архивчдын алдар дуу



Холбоо барих

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170,
Чингэлтэй дүүрэг,
4-р хороо,
Ж.Самбуугийн гудамж,
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр,
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ub.gov.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/ubarchive

Find us on facebook

Улаанбаатар хотын хүн ам, газар нутгийн үүсэл хөгжлийг өнөөгийнхтэй харьцуулсан товч мэдээлэл

Нийслэл Хүрээнд Хотын Түр Захиргаа байгуулагдахаас өмнө тусгайлан тогтоож өгсөн  нутаг дэвсгэр, үндсэн харьяат иргэд байгаагүй юм.

 

Судлаач Ч.Жамбал 1925 онд Улаанбаатарын хүн ам 61,0 мянга орчим байсны 14750 буюу 24 хувь нь ард иргэд, 20,0 мянга буюу 33 хувь нь шавилан суух данстай лам нар, 26276 буюу 43 хувь нь гадаадын харьяат, худалдаа-мөнгө хүүлэгчид...”, харинсудлаач Х.Мэндсайхан Улаанбаатар хотын жинхэнэ харьяат“1925 онд... 15 мянга болж, цаашид улам өссөөр байжээ гэж  тус тус тэмдэглэжээ.

 

 

Үүнээс үзэхэд, “Хотын түр захиргаа” байгуулагдсанаар Нийслэл хотын үндсэн харьяат иргэд бий болж,  жил ирэх тусам өсөн нэмэгдэж байсан ажээ.

 

1924 оны 6 дугаар сарын 27-нд Засгийн газрын хурлаар хотод газар нутаг олгох асуудлыг хэлэлцэж,  “хотын төв хэсгээс гадагш эргэн тойрон найман зүгт арван таван газраар” хэмжээлэн тусгай газар нутгийг эзэмшүүлэн өгчээ. 1  газар нь 360 алд буюу 576 метртэй тэнцэх бөгөөд  дунд насны эрэгтэй хүний алдыг 1 метр 50 см-ээр тооцдог байжээ. Тэгвэл тухайн үеийн хэмжээсээр Нийслэл Хүрээний эзэмшил нутаг нь  234,4 км2 байжээ гэж тооцож болохоор байна.

 

Харин 2012 оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн ам 1287,1 мянга байгаагаас 608,6 мянга нь  эрэгтэй, 678,5 мянга нь эмэгтэйчүүд байна. Энэ нь Монгол улсын нийт хүн амын 45,78 хувийг эзэлж  байна.

 

 

Хүн амын тоогоор


Газар нутгийн хэмжээ мөн тэлсээр  байсан хэдий ч 1996 оноос хойш нэмэгдээгүй,  одоог хүртэл  470444 га /47044,4 км2/ хэвээр байна.

 

Газар нутгийн хэмжээгээр

 

 

Эцэст нь тэмдэглэхэд, 1924 онд “Хотын түр захиргааны хэрэг эрхлэх газар” анх байгуулагдаж,  хотын харьяат иргэн,  газар нутагтай болсон нь өнөөгийн Улаанбаатар хотын хүн ам, нутаг дэвсгэрийн түүхэн хөгжлийн үндсийг тавьсан гэж үзэж болохоор байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР

Сурталчилгаа Сурталчилгаа Сурталчилгаа Сурталчилгаа Сурталчилгаа Сурталчилгаа Сурталчилгаа Сурталчилгаа Сурталчилгаа Сурталчилгаа Сурталчилгаа